Д.Монголхүүгийн ээж уурлав
Д.Монголхүү гэх залуу сүүлийн үед "од" болж, МоАХ-ны тэргүүн болно гэж яваа. Энэ залуу 1983 онд төрсөн. Ардчилсан хөдөлгөөн 1989 онд эхэлсэн гэхээр тэр үед 6 настай байсан жаалхүү юугаа ч мэдэх билээ. Харин ээж А.Хандсүрэн МоАХ-ны анхны гишүүдийн нэг мөн. Д.Монголхүүгийн ээж:
"Өнөөдрийн МоАХ-ны байранд зогсож буй лайванд оролцож буй нөхдөөс нэг ч хүн МоАХ-ны 1990 оны халуун өдрүүдийн нийслэл хот дахь СЗөвлөлүүдийн -н бүртгэл анхдагч зохицуулагчид болон гишүүдийн биеэр нотлох боломжтой хүн харагдахгүй байна. Учир нь тухайн үед хөдөө орон нутагт байсан нөхөд бас шинээр ажил алба хашиж буй бололтой залуус харагдлаа. С.Эрдэнэцогт Баянхонгор, Д.Пүрэвбаатар ӨМ, Баасан Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан бил үү бага сургуулийн багш охин гээд бүгд орон нутгийн МоАХ-ны анхдагчид. Хотынхныгоо мэдэхгүй нь аргагүй ээ! Харин сүүлийн үеийнхнийгээ сайн мэддэг болоо байх! Баримт нотолгоог улс даяархи МоАХ-ны холбоог барьдаг бүртгэл хийдэг хүн. Би болон над дээр нэмэгдэж Ц.Оюунцэцэг, Т.Туул, Жамц гээд МоАН-н Их хуралд дайчлагдан мандат бичихэд Баярмаа, Саясүх гээд нөхдүүд байсан юм шүү!!! Миний хүүхдүүд насанд хүрэхэд нь бүгдийг МоАХ, МоАН-МүАН, АН -н аль эртний гишүүд юм ш дээ. Түүхийг гуйвуулах ашигтайгаар гүтгэх үгүйсгэхийн эсрэг үхтлээ тэмцэнэ гэж зүтгэсээн. Харин өөрсдийнхэнтэй хоорондоо тэрсэлдэнэ гэж зүүдэлж явсангүй ээ! Цаг эргэх гэж ямар аймаар муухай хар дарсан зүүд шиг юм бэ?! Хэн ч биш хэдэн баагийнууд миний амьдралаа хүүхдүүдээ золбин гөлөг шиг хаяж зүтгэсэн Ардчиллын төлөөх тэмцэл эргээд миний хүүг эрүүгийн хэрэгтэн болгож түлхэн байна гэнэ үү?! МАХН-нхан анхдагчдаа яаж машиндсан шиг юм МоАХ-нд болох нь энэ үү?! Ясаа цайтал чөмгөө дундартал үзнэ шүү. Тэгж боохойдвол энэ явдлыг санаатай болон санамсаргүй гүтгэгч нартай хэн байсан хэн болохоо гаргаж тавих болноо. Түүхийн баримт амьд гэрчээ би МоАХ-ны архив л гэсэн үг шүү!!! Үгүй худлаа гэж хэлэх махан хэлтэн ясан туурайтан байвал халз үзэхэд би бэлэн нисч монголд бууна аа!!!
Сэтгэгдэл
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
2 жилийн өмнө
107.116.83.5
usa de har өвөөтөй хамт амьдарч байсан эмээ л байна нэг чихмэл амьтны манаач өвөө байсан даа
Төстэй мэдээ