Манайд анх удаа Холливуд смайл гэж нэрлэгдсэн шүд цайруулах үйлчилгээг Топ модель Ч.Туяацэцэг 7000 доллароор хийлгэж байсан. Дараа нь Топ модель Ч.Уранбилэг хийлгэсэн бол араас нь Топ модель Д.Пүрэвсүрэн хийлгэж, том цагаан “ам дүүрэн аржгар хурганы арьс”-аараа гайхуулан инээмсэглэх болсон билээ. Монгол эрчүүдээс анх “АПУ”-гийн Батсайхан шүдээ янзлуулж, гэргий Алимаатайгаа хамт “холливуд смайл”-аар гоёж, инээмсэглэлээрээ хүнийг угтаж үдэх болсон. “МCS”-ийн Оджаргал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан тэргүүтэй улс төр бизнесийн нөлөө бүхий эрчүүд шүдээ цайруулсан билээ. “Камертон”-ы Эба ч холливуд смайлаар мишээх болсон. Нийслэлийн “Номинталст”-ын Хаянхирваа Холливуд смайлаар гоёж, яралзсан 32 цагаан шүдээрээ гайхуулж, Аса аваргыг бут цохив. Анх 7000 доллароор хийж байсан Холливуд смайл хийж байсан бол одоо үнэ нь өсөөд 10 мянган доллар хүрсэн байна.
"Номинталст" хамтлагийн дуучин А.Хаянхярваа Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дэд даргаар томилогдон ажиллаж байгаа.