alim.mn | 2024.12.23
Ч.Номинхолбоо: Эгч минь хүнтэй суугаарай гээд сүйт бүсгүйн цэцгээ онцолж надад өгч билээ

"Гала” хамтлагийн гишүүн асан Ану буюу Ч.Уранхолбоо, нөхөр Б.Түвшинбаяртайгаа 2019 оны 09 сарын 09-нд хуримласан. Тэд таван охины аав, ээж болсон хойноо хуримаа хийсэн юм. Ч.Уранхолбоо “Амьдралд минь ганц тохиох нандин мөч. Таван охин минь гэрч боллоо” гэсэн билээ. Ч.Уранхолбоо таван охинтой.

 Өөрөө бас таван хүүхэдтэй айлын том охин. Ч.Уранхолбоогийн хоёр эрэгтэй дүү болох Батхолбоо, Ганхолбоо хоёр нь олны нүднээс далдхан, нам гүм амьдардаг бол эгч дүү гурвал Ч.Уранхолбоо, Ч.Уянхолбоо, Ч.Номинхолбоо гурав сошиалд нээлттэй байж, олны анхаарлыг татахыг хичээж амьдардаг. Аргагүй "реалити" амьдарч, цахим хуудсаараа дамжуулан бараа рекламдан сурталчилж, ихэнх орлогоо олдог. Дундах нь болох Ч.Уянхолбоо  эгч дүү хоёроосоо хамгийн түрүүнд гэрлэсэн. Түүнийг төрөлх царайгаараа хамгийн хөөрхөн нь гэдэг ч эгчийгээ дууриаж гоо сайхны мэс засалд орж, эгч дүүтэйгээ адилхан болсон билээ.

Ч.Номинхолбоо нь Ч.Уранхолбоо эгчийгээ сүүдэр шиг дагаж цөөнгүй хүний танил болсон нэгэн. Хар тамхины хэрэгт холбогдож, ял сонссон ТӨХ-ны дарга асан Сугарын хүү Цогтой хамт амьдарч байсан үе бий. Найз залуугаа шүүхээс ял сонсоход хамт ирсэн ч удалгүй хоёр тийшээ болсон юм. Одоо ч.Номинхолбоо ганц бие. Тэрбээр эгчийнхээ хуримын бичлэгийг хуваалцан "Энэ өдөр эгч минь хүнтэй суугаарай гээд сүйт бүсгүйн цэцгээ Онцолж надад өгч билээ" гэж дурсжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ