alim.mn | 2024.12.24
Хөгжлийн банкны асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах саналыг УИХ-ын гишүүд дэмжин гарын үсгээ зурж эхлэв
Aрд түмний өмч хөрөнгийг зүй бусаар зарцуулж, улс орны хөгжлийн боломжуудыг үгүй хийсэн байж болзошгүй байгаа тул Хөгжлийн банкны асуудлаар хуулийн дагуу УИХ-ын хянан шалгах түр хороо байгуулах саналыг өнгөрөгч долоо хоногт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат гаргаж, гишүүдийг нэгдэхийг уриалсан билээ.
Түүний энэ санаачилгыг өнөөдөр УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нар дэмжин гарын үсгээ зурлаа. Хөгжлийн банкны асуудал хуулийн дагуу шийдэгдэж дуустал хараа хяналтаасаа гаргахгүйн тулд УИХ түр хороо байгуулж, ард түмний хяналтыг парламентын түвшинд тасралтгүй хэрэгжүүлэх нь түр хорооны гол зорилго байх юм. Гарын үсэг зуруулах ажил өнөөдрөөс үргэлжилж, 19 гишүүний тоо бүрдмэгц УИХ-ын даргад өргөн барих юм.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
2 жилийн өмнө
192.82.77.61
Та нараар яах вэ? Эрдэнээ тээ үхсэн хүний даалгал авч идсэн биздээ.
Төстэй мэдээ