ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД ПОЛЬШ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кшиштоф Бойког өнөөдөр 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Дэд сайд Б.Мөнхжин Украин Улсаас нутаг буцаагүй үлдсэн монгол оюутнуудын аюулгүй байдлыг хангахад тухайлбал, тэднийг Польш Улс руу нэвтрүүлэх, Шенгений визийг яаралтай горимоор олгох зэрэг асуудлаар Элчин сайдтай ярилцав.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ