“АНУ-ын Пробацийн албаны үйл ажиллагаа, гэмт хэрэгтнийг нийгэмшүүлэх хөтөлбөрийн онцлог” сэдэвт цахим хэлэлцүүлэгт оролцлоо
ДХИС-аас ШШГЕГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба, АНУ-ын Ютагийн их сургууль, Засан хүмүүжүүлэх байгууллагын төлөөлөлтэй хамтран “Америкийн Нэгдсэн Улсын Пробацийн албаны үйл ажиллагаа, гэмт хэрэгтнийг нийгэмшүүлэх хөтөлбөрийн онцлог” сэдэвт цахим хэлэлцүүлгийг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, доктор (Рh.D), дэд профессор, хурандаа Ц.Очгэрэл, ДХИС-ийн сургалт эрхэлсэн дэд захирал, доктор (Рh.D), дэд профессор, цагдаагийн хурандаа Д.Эрдэнэбаатар, Харуул хамгаалалт, гүйцэтгэх ажлын тэнхимийн эрхлэгч, хурандаа Г.Баттулга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлал төвийн эрхлэгч, доктор (Рh.D), дэд профессор, хурандаа Б.Алтангэрэл, Хууль сахиулахуйн боловсрол судлалын төвийн эрхлэгч, доктор (Рh.D), дэд профессор, дэд хурандаа Б.Мөнхдорж болон бусад судлаачид, Америкийн Нэгдсэн Улсаас Юта мужийн Засан хүмүүжүүлэх газрын нээлттэй хорих ангийн албаны дарга Антонетте Айоно, Юта мужийн Засан хүмүүжүүлэх газрын нийгэмшүүлэх хөтөлбөр хариуцсан хэлтсийн дарга, Brigham Young их сургуулийн ДЭД профессор Одбаяр Парри, Юта мужийн Засан хүмүүжүүлэх газрын нийгмийн ажилтан, Ютагийн их сургуулийн профессор, Pride counseling Inc төвийн гүйцэтгэх захирал Жерри Бюи нар оролцлоо.
Тус хэлэлцүүлгийн зорилго нь Монгол Улс болон Америкийн Нэгдсэн Улсын пробацийн үйл ажиллагаа, цахим хяналт, хоригдлыг нийгэмшүүлж буй хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар харилцан мэдээлэл солилцох, туршлага судлах, цаашид хамтран ажиллах, тулгамдаж буй асуудлыг тодорхойлоход чиглэсэн юм.
Хэлэлцүүлэгт Антонетте Айоно, Одбаяр Парри нар “Пробацийн албаны тогтолцоо, чиг үүрэг, хяналт”, Жерри Бюи “Хорих ял эдлээд суллагдсан хүмүүст дэмжлэг үзүүлэх, нотолгоонд суурилсан хөтөлбөрүүд”, хурандаа Г.Баттулга “Монгол Улс дахь хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны хэрэгжилт, хоригдлыг нийгэмшүүлж буй өнөөгийн байдал” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Ц.Очгэрэл Монгол Улсын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч сонирхсон асуултуудад хариулт авлаа.
Улмаар Монгол Улсын ШШГБ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа, АНУ-ын Пробацийн алба, цахим хяналтын үйл ажиллагааны талаар хамтран ажиллах, туршлага солилцох талаар санал солилцсоны зэрэгцээ Юта мужийн Пробацийн алба, Ютагийн их сургуулийн профессоруудыг урьж зочин профессороор ажиллуулахаар тогтжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ