Мисс Н.Ану 2013 онд Японд болсон олон улсын миссийн тэмцээнд Монголоо төлөөлөн оролцож, 2015 онд Дэлхийн мисст оролцсон сайхан бүсгүй. Саяхан жүжигчин Г.Дөлгөөн-Аюуштай хослон "Сэтгэлд харвасан туяа" кинонд тоглолоо. Мисс Н.Анугийн бага охин 4 сартай. Гэсэн ч кинонд тоглож амжжээ.
Мисс Н.Ану уруулаараа зураг зурдаг, мөн шүлэг бичих авъяастай. ШУТИС-ийг төгссөн мисс бүсгүй Төрийн соёрхолт нэрт яруу найрагч Р.Чойномын бэр. Мисс Н.Анугийн нөхөр Амарсанаа Р.Чойномын охин Хулангийн хүү. Хулан Р.Чойномын анхны охин бөгөөд авааль гэргий Ц.Нинагаас төрсөн. Тиймдээ ч нэрт найрагчийн шүлэг, найрагт Нина, Хулан гэсэн нэр олонтаа дуурсагдаж, олон ч шүлгээ зориулсан байдаг.
Монголын миссүүдээс хамгийн нэр цэвэр, чансаа өндөртэй мисс Н.Ану 1992 онд төрсөн. Удахгүй 30 нас хүрнэ. Ану 18 насандаа найз залуу Амараатай үерхсэн. Тэд 2010 оноос хойш хамт байгаа, сайхан хос. Амараа, Ану хоёр 2018 онд анхны охиноо угтан авч, 2021 онд хоёр дахь охиноо өлгийдөн авсан юм. Тиймээс загварынхан Амараа, Ану хоёрыг хамгийн үнэнч хос гэдэг