alim.mn | 2024.12.23
УДЭТ-т эргэн орсон Г.Отгонцэцэг "уяа сойлго нь таарсан морь" шиг болжээ

 УДЭТ-т ажиүллаж, "Парисын Дарь эхийн сүм" жүжгийн гол дүр Эсмеральдад тоглож явсан жүжигчин Г.Отгонцэцэг саяхан УДЭТ-т эргэн орсон. Одоо "Анна Каренина" жүжигт оролцон тоглрж, уяа сойлго нь таарсан морь шиг гялалзаж байна. Жүжигчин Г.Отгонцэцэг 2015 онд АНУ руу суралцахаар явсан. Тэнд хүүгээ төрүүлж, урлагийн  мэргэжлээрээ боловсролын зэргээ ахиулжээ.

Анх 2005 онд СУИС-ийн хөгжимт жүжгийн анх төгсөөд шууд ангиараа “Хувьсал” продакшнд ирж, дараа нь УДЭТ-т ажиллан тасралтгүй тайзан дээрээ “амьдарсан” жүжигчин Г.Отгонцэцэг нэг хэсэг уран бүтээлийн завсарлага авсан. Сургуулиа дүүргэж, Монголдоо ирсэн Г.Отгонцэцэг “Нил цагаан” жүжгийн гол дүрд Э.Тодгэрэлтэй хослон тоглосон. Уг жүжиг нээлтийн хийсний дараа Г.Отгонцэцэг “6 жил уран бүтээлээсээ завсарлага авсны эцэст тайз, дэлгэцийн уран бүтээлээрээ та бүхэнтэйгээ дахин уулзах гэж байгаадаа маш их баяртай байна” гэсэн юм. Одоо дахин УДЭТ-т орж, Анна Каренинад ч тоглохоор өнгөтэй байна. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ