alim.mn | 2024.12.23
Г.Төмөрбаатар Завханы МАН-ын хорооны дарга болохоор мөнгө тараажээ

Нийслэлийн Зоригч Тээврийн нэгтгэлийн дарга асан Г.Төмөрбаатар Завхан Аймгийн МАН-ны хорооны дарга болохоор Завханы намын хорооны гишүүдэд мөнгө тараажээ. Үүнээс болж НАМ-ын хорооны хурал нь хойшилжээ. МАН-ынхан авлигатай нэр холбогдсон гишүүдээ албан тушаалд тавихгүй гэсэн. Гэтэл АТГ-т шалгагдаж байсан, Сүхбаатар дүүргийн МАН-ын хороог хэдэн жил ээлж халаагүй удирдаж, "сүг" болгохоо шахсан нөхрийг орон нутагт аймгийн МАн-ын хорооны дарга болгох нь шударга, ариун явдал уу?  Сүхбаатар дүүрэгт очих нүүргүй болоод, хүн ядрахаар ургаа гэгчээр төрсөн нутгаа бараадсан бололтой...МАН цэвэрлэгээ хийе гэвэл энэ мэт нөхдөөсөө салах хэрэгтэй биш үү.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ