Монголд ганц дуугаар танигдсан хүн бол Мино. Тэрээр "Хар сарнай" хамтлагийн ахлагч С.Амармандахын төрсөн дүү С.Амарбаясгаланттай "Хатариш" дууг дуулж, олонд танигдсан. Одоо хоёулаа сураг алдрав.
Мино Дамбын Хишгээгийн хүү Х.Энхжинтэй нижгэр хурим хийн гэрлэсэн ч гуравхан сарын дараа гэрлэлтээ цуцлуулсан. Удалгүй Өвөрхангийн алтны магнат гэх залуутай амьдарч хүүгээ төрүүлсэн. Миногийн хүү дунд сургуульд орж, Мино үл хөдлөхийн салбарт борлуулагч хийж яваа. Одоо Хэнтий аймгийн Биндэр суманд Солонгосоос ирсэн С.Гантогоо хэмээх дуулдаг залуутай зураг авалттай яваа. Хамтдаа авахуулсан зургаа олон нийтийн сүлжээнд оруулсан тэр хоёрыг хос болсон гэсэн цуу яриа гараад амжжээ. Олны танил ганц бие залуус хамт кинонд тоглохдоо эхлээд хамт авахуулсан зургаа цацаж, хайр сэтгэлийн холбоотой болсон гэсэн хов яриа дэгдээдэг муу арга гарсан. Хэдийгээр Гантогоо, Мино хэн хэн нь ганц бие ч үзэгчдийг татахын тулд ийм ядарсан, хуучирсан арга хэрэглэхгүй биз ээ.