Нийслэлийн түгжрэлийг хэрхэн шийдэх талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мэдээлэл өглөө.
Тэрбээр " Ачилтын үнийг 100 мянга болго гэж нэг ч шийдвэр гараагүй. Иргэдийн дунд санаа бодлыг үймүүлсэн үйлдлийг хэн нэг нь санаатай хийгээд байдаг юм уу. Уг үйлдлээ улстөр болгох зорилго агуулаад байдаг юм уу. Тийм л хүмүүс байна шүү дээ. Нэгдүгээрт эгнээнд зогссон машиныг ачихгүй байвал бүр ч их түгжирнэ. Түгжрэлийн тухай худлаа ярьж, аргацаасан байдлаар явах юм бол түгжрэл арилахгүй.
Долоон жилээс дээш насжилттай, далайн шуурганд өртсөн ямбий машиныг энд оруулж ирээд, засварлаад, талх шиг зараад байгааг болиулах хэрэгтэй. Манай Улаанбаатар хот хуучин машины оршуулгын хот биш. Би хотоо тийм байгаасай гэж бодохгүй байна. Хаягдал батарейг нь яах вэ. Үүнийг ашигладаг үйлдвэр байгуулах асуудлыг бид давхар судлаад л явж байна. Улаанбаатар хотод түмэн зовлон бий. Үүнийг нэг нэгээр нь сугалах биш системтэй зохицуулах талаас нь судлаад явж байгаа. Бид нар орлоготой мөнгөтэй байх ёстой. Ийм байж системтэй, хурдтай, цаг хугацаатай уралдаж, бүтээн байгуулалтыг хийнэ." гэв.