"МУИС бол 22 мянга гаруй оюутан, 1191 багш, ажилчинтай Монгол Улсын эрдэм оюуны төв билээ. Түүний дотор Хууль зүйн салбар сургууль бол орчин үеийн хуульчдыг бэлтгэсэн бахархалт оюуны төв, олон улс болон дотоодод бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын байгууллага юм. Тус сургуулийн хананд ч нэрт хуульч Б.Чимэд агсны хэлсэн "Хуульч хүн жинхэнэ хүн байх ёстой" хэмээх эрхэм үг сийлээстэй байдаг. Харин тус сургуулийн үе үеийн төгсөгчид, одоо суралцаж буй оюунтан хийгээд багш ажилчдын нэр төр, үнэт зүйлийг бусдын толгой дээр халуун кофе асгасан нэгэн оюутны зүй бус үйлдэл үгүй хийж байгаа нь харамсалтай. Иймд сургуулийн дүрмийн 1.5.1 Хууль дээдлэх, 1.5.5 Хариуцлагатай, ёс зүйтэй байх зарчим болон ёс зүйн дүрэмд үндэслэн тус оюутныг сургуулиас хасах арга хэмжээ авч өгнө үү" гэжээ. Энэ санал асуулгыг дэмжин ганцхан шөнийн дотор 15000 хүн дэмжжээ. Мөн 1800 оюутан гарын үсгээ зуржээ.