alim.mn | 2024.12.29
Өмнөговь аймагт бага насын хүүхдийү хүчирхийлсэн хэрэг 17 гарчээ
 Өмнөговь аймагт бага насны хүүхэд хүчиндсэн гэмт хэрэг жил бүр өссөөр 2021 онд ийм гэмт хэрэг 17 гарчээ. Энэ жигшүүртэй хэрэг 17 бяцхан зүрх шархалж, 17 хөөрхөн охины амьдралд том хар толбо болон үлдэж байгаа. Энэ 2022 он гарсаар Өмнөговь аймагт 10 нас хүрээгүй 2 бяцхан охин хүчирхийлэлд өртсөн аймшигтай мэдээ байна.
2021 оны сүүлчээр төрсөн охиноо хүчиндсэн эцэгт Өмнөговь аймгийн шүүх бүх насаар нь хорих ял оноожээ. Энэ төрлийн хэргийг үйлдэгч нь ихэнхдээ хойд эцэг, ах дүү хамаатан, аав, ээжийн найз нөхөд байдаг гэсэн статистик судалгаа байна. Гэр бүл салалт, дахин гэр бүл болох, гэр орноосоо хол ажиллаж үр хүүхдүүдээ хэн нэгэнд захиж үлдээх нь бяцхан хүүхдүүдийг эрсдэлд оруулж байна.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ