Ким Кардашиан, Канье Уэст хоёр албан ёсоор салав
Лос-Анжелес хотын шүүхээс реалити шоуны од Ким Кардашиан, реппэр Канье Уэст нарын гэрлэлтийг албан ёсоор цуцаллаа. Ким дөрвөн хүүхдийнхээ эцгээс салах өргөдлөө өгснөөр шүүхийн хэлэлцүүлэг, маргаан бүтэн жил гаруй хугацаанд үргэлжилсэн юм. Тэдний гэрлэлтийг цуцлах шүүхийн процесс хүүхдүүдийн асран хамгаалах эрх болон олон тэрбум ам.долларын хөрөнгийг хуваах асуудлаас болж удаан үргэлжилжээ.
Шүүхийн шийдвэрийг уншсаны дараа Ким албан ёсоор ганц бие болсноо зарласан бол Канье хуулийн зөвлөх, өмгөөлөгчөө халсан байна. Канье нэг жилийн хугацаанд дөрвөн ч удаа өмгөөлөгчөө сольжээ. Ким, Канье Уэст нар 2014 онд гэрлэж, дөрвөн хүүхэдтэй болсон билээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ