alim.mn | 2024.12.22
Байгаль орчны шинжээчид хуванцрын хаягдал аюулын түвшинд байгааг анхаарууллаа

Перугийн Лима хотын далайн амьтдад хуванцар хог хаягдал томоохон аюул занал учруулж байна. Хог хаягдлыг дахин боловсруулах байгууллагын үүсгэн байгуулагч хэлэхдээ энэ асуудалд түгшүүр төрүүлж, нийслэлийн хог хаягдлын менежментийн систем нь хог хаягдлыг зайлуулах дэд бүтэцтэй, хуваарилагдсан газруудыг ашиглахгүй байна. Тиймээс хог хаягдал нь салхинд тархаж, эцэст нь далай руу орж байна.

Мөн хог хаягдлыг бүхэлд нь хаяж болохгүй, харин ашиглаж болох зүйлсийг гаргаж аваад өөр зориулалтаар ашиглах, багасгаж дахин ашиглах зэрэг аргыг хэрэглэснээр үүнийг шийдэж болно гэж байгаль орчны мэргэжилтнүүд хэлж байна. Гэсэн хэдий ч энэ талаар олон хүн мэддэггүй нь дахин боловсруулалтын талаарх мэдлэгийг дээшлүүлэх шаардлагатай байгааг харуулж байна

  • Франсиска Барриос, "Heroes del Planeta" байгууллагыг үүсгэн байгуулагч

Сайн уу, би Франсиска Барриос бөгөөд Heroes del Planeta-гийн үүсгэн байгуулагч. Heroes del Planeta бол Пукусана дахь гар аргаар загас агнуурын хуванцарыг дахин боловсруулж, өдөр тутмын эд зүйл болгон хувиргадаг дахин боловсруулалтын газар юм. Лимагаас өмнө зүгт орших энэ хэсэгт гол анхаарал хандуулж байгаа гол зүйлс бол нь хуванцар болон гар аргаар загас агнуурын үйл ажиллагааны улмаас хаягдсан хог хаягдал юм. Хотын хог хаягдлын менежментийн систем нь хог хаягдлыг боловсруулахад шаардлагатай дэд бүтэцгүй, хүмүүс ариун цэврийн байгууламжид хогоо хаядаггүй тул салхинууд нь хуурай газарт үүссэн хог хаягдлыг тарааж, эцэст нь далайн экосистемд тараагддаг.

  • Габриела Васкес, Агрономич

Лимагийн бохирдлын хамгийн том эх үүсвэр нь далайн эрэг, тухайлбал Каллао, Лимад хоёуланд нь наран шарлагын газар байдаг. Хамгийн их бохирдол нь далайн эрэг дээр байдаг. Оршин суугчид далайн эрэг дээр их хэмжээний бохирдол хог хаягдал үүсгэдэг. Үүний үр дүнд далайн амьтанд маш их хохирч байна. Ийм учраас бид хог хаягдлыг ялгах ёстой эхлээд үүнд суралцаж, дасах хэрэгтэй. Бидний хийх ёстой зүйл бол дахин ашиглах мөн тоо хэмжээг багасгах юм.

  • Адриана Де Марзи, График дизайнер

Перугийн бохирдол нь ноцтой асуудал болоод байна. Учир нь өдөр бүр олон тонн хуванцар хог хаягдал гол мөрөн, далайгаас олддог. Эдгээр хуванцарууд нь биологийн хувьд задрахад хэдэн зуун жил шаардагддаг бөгөөд эцэст нь амьтад, хүн төрлөхтөн л зовох болно.

  • Франсиско Ака, Бизнес эрхлэгч, Ака Суши рестораны эзэн

Миний ресторан байгальд ээлтэй, бид рестораны хувьд бүх төрлийн хуванцар хэрэглээг багасгахыг хичээдэг. Харамсалтай нь бид 100% эко болж чадахгүй байгаа, 100% хүрэхэд бага зэрэг хэцүү байдаг, гэхдээ бид бордоотой чихрийн нишингийн сав, цаасан уут, савлагааны цаасан хамгаалалтын лацтай бөгөөд бүх зүйлийг биологийн орчинд ээлтэй байдлаар хийдэг. Нэг том асуудал нь жижиг бизнес эрхэлдэг хүмүүсийн хувьд еко бүтээгдэхүүнүүд илүү үнэтэй байдаг. Гэхдээ бизнес эрхлэгчид байгал орчноо аврахын тулд бүтээгдэхүүнээ үнэтэй зарж байгаагаа ойлгуулж чадвал худалдан авагчдад ямарч асуудалгүй гэж бодож байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ