alim.mn | 2025.06.09
Бусад руу кофе асгасан оюутан 40 орчим зөрчлийн хэргээр цагдаад шалгуулж байжээ

Хуулийн сургуулийн оюутан эмэгтэй бусдын толгой дээр халуун кофе асгасан гэх хэрэгтэй холбоотойгоор олон нийтийн дунд ёс зүй, хариуцлагын асуудал хөндөгдөөд байна. Ялангуяа МУИС-ийн Хууль зүйн сургуулийн төгсөх курсийн оюутан, 22 настай эмэгтэй ийм үйлдэл гаргасан нь асуудал болов. Эндээс хууль зүйн салбарт бэлтгэгддэг боловсон хүчнүүдийн ёс зүй, хариуцлага сул, нийгэмд шударга ёс тогтоох түвшинд бэлтгэгдэхгүй байна гэсэн шүүмжлэл дагуулж байна.

Уг хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа бөгөөд хохирогчийн гэмтлийн зэргийг тогтоохоор мөрдөгч томилсон.

Харин МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захиргаа Б.Ариунзаяагийн асуудлыг яг одоо хэлэлцэж буй бөгөөд үдээс хойш мэдээлэл өгнө гэдгээ зарлалаа.

“Хуульч хүн жинхэнэ хүн байх ёстой” гэх нэрт хуульч Б.Чимид агсны хэлсэн үг бий. Тэр утгаараа, сургуулийн дүрмийн 1.5.1 Хууль дээдлэх, 1.5.5 Хариуцлагатай, ёс зүйтэй байх зарчим болон ёс зүйн дүрэмд үндэслэн тухайн оюутныг сургуулиас хасах арга хэмжээ авч өгөхийг хүссэн цахим өргөдөл гаргаж, оюутнуудаас санал авч эхэлсэн байна.

Уг саналын тоо одоогийн байдлаар 19,973-д хүрчээ. 

 

 
МУИС

 

Энэхүү болсон явдалтай холбоотойгоор Б.Ариунзаяа нь өмнө нь бусдыг дээрэлхэж, доромжилж байсан талаар хохирсон иргэд олон нийтийн пост оруулсаар буй. Тэгвэл Б.Ариунзаяатай холбоотой согтуугаар машин барьсан, жолоо барих эрхгүйгээр удаа дараа замын хөдөлгөөнд оролцсон, бусдын эрх чөлөөнд халдсан, эд хөрөнгө устгасан зэрэг 40 орчим зөрчил цагдаагийн байгууллагад бүртгэлтэй байгаа гэнэ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 жилийн өмнө
202.9.41.18
naad bayan ailiin ohin chin muisiin oyuutan yum baigaa bizdee tegvel muis hamtdaa hariutslagaa uureechee muisiig odoo nuulge buun buzar shingsen baina MUIS
Зочин
3 жилийн өмнө
202.9.41.18
naad bayan ailiin ohin chin muisiin oyuutan yum baigaa bizdee tegvel muis hamtdaa hariutslagaa uureechee muisiig odoo nuulge buun buzar shingsen baina MUIS
Төстэй мэдээ