alim.mn | 2024.12.23
БУСДЫН ТОЛГОЙ ДЭЭР КОФЕ АСГАСАН ЭТГЭЭДЭД ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГААС ХИЛИЙН ХОРИГ ТАВИХ САНАЛ ИРҮҮЛЖЭЭ
Бусдын толгой дээр кофе асгасан хэрэг өнгөрсөн Мягмар гарагт гарсан бөгөөд уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар мэдээлж байсан.
Тэгвэл Прокурорын байгууллагаас тус хэрэгт холбогдох этгээдэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5-д зааснаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд шилжүүлжээ.
Уг саналыг өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэнэ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ