alim.mn | 2024.12.22
Монгол улс улаан буудайн гурилын үйлдвэрлэлээ гадагшаа гаргах гэж байна

Бээжинтэй хийсэн албан ёсны хэлэлцээ үр дүнд хүрснээр Монгол Хятадад шинэ томоохон зах зээлтэй боллоо.  Тус улсад жилд 943 мянган тонн улаан буудай үйлдвэрлэх хүчин чадалтай 50 хүртэлх гурилын үйлдвэр байрладаг.  Монгол Улсын дотоодын дундаж улаанбуудайн хэрэгцээ жилд 280 мянган тонн байдаг бол энэ жил 60 мянган тонноор илүү ургац аваад байна.  Ирэх Ирэх дөрвөн жилд улаан буудайн тариалалтаа нэмэгдүүлж, гурилын экспортоос тодорхой хэмжээний орлого олох боломжтой гэж ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Болорчулуун хэллээ. Монголын гурилын үйлдвэрүүд сая гаруй тонн буудай нунтаглах боломжтой. Тариаланчдад энэ  байдлыг ашиглаж, улаан буудайн борлуулалтаас үл хамааран улаан буудай тариалах боломж нээгдэнэ гэж тэрээр нэмж хэлэв. 

  • Ц. Болорчулуун - ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга

Монгол улс БНХАУ-ын хооронд бараа бүтээгдэхүүнийг экспортлох, импортлох үеийн хорио цээрийн протокол тохирдог. Энэ хүрээнд бид 2017 оноос эхэлж БНХАУ-ын гаалийн ерөнхий газрын экспертүүд ирж Монгол улсад ажиллаад Монгол улсын нутаг дэвсгэрт ургуулсан хөх тариан болон улаан буудайн гурилыг импортолж авах талын хорио цээрийн хяналтыг хийгээд манай гурилын үйлдвэрүүд дээр ажилласан байгаа. 2021 оны 12 сарын 24-ны өдөр БНХАУ-ын гаалийн ерөнхий газраас нэр бүхий 12 үйлдвэрийн хөх тарианы болон улаан буудайгаар үйлдвэрлэсэн гурилыг БНХАУ импортолж авах зөвшөөрлийг олгосон байгаа.

  • Ц. Болорчулуун - ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга

Ингээд 2 улсын хооронд албан ёсны хариу гарсны дараа бид нар гурилыг экспортлох бололцоотой болж байгаа. Энэ бол Монгол улс бол дотоодын зах зээлээ хангаад улмаар илүүдэл гарч байгаа улаан буудайгаа үйлдвэрлэж экспортонд  гарах бүрэн бололцоотой. Бид бол га-ын ургацыг бага зэрэг нэмэгдүүлэхэд экспортын бүрэн боломж гарч ирж байгаа. Тариаланчид улаан буудайн борлуулалтаас ямар нэгэн хамааралгүйгээр тариалалтаа хийх бүрэн бололцоо үүсэж байна гэж харж байгаа. Манай гурилын үйлдвэрүүдийн сая гаруй тонн буудайг тээрэмдэх хэмжээний хүчин чадалтай үйлдвэрүүд байгаа. Ийм учраас бид нар улаан буудайн гурилыг экспортонд гаргаж тодорхой хэмжээний орлого олох бүрэн бололцоотой.

  • Г. Наранбаяр – Милл Хаус гурилын үйлдвэрийн менежер

Манай Милл хаус /Mill house/ компани 2009 онд байгууллагдсан. Одоо 13 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Манайх үйл ажиллагаандаа MNS  ISO9001 буюу чанарын менежментийн тогтолцоо MNS ISO22000 буюу хүнсний аюулгүй байдлын тогтолцоог нэвтрүүлж ажиллаж байгаа. Манайх жилдээ 60 мянган тонн түүхий эд хүлээн авах хүчин чадалтай. Саяхан Хятад улсад Монгол улсас гурил экспортлох шалгаруулалт явагдсан. Манай байгууллага энэ шалгаруулалтанд тэнцсэн байгаа. Ингээд Монгол улсаас Хятад улс руу гурил экспортлох боломж нээгдсэнд бид баяртай байгаа.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ