alim.mn | 2025.06.09
Хөгжлийн банкны дэд захирал асан Б.Чойжилжалбуугийн хорих хугацааг сунгажээ

Хөгжлийн банкны дэд захирал асан Б.Чойжилжалбуугийн цагдан хорих хугацааг сунгажээ. Энэ сарын 21-нд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг 15 хоног хорих шийдвэр гаргасан. Түүнийг ажилтнууддаа нөлөөлж, сүрдүүлсэн гэх үндэслэлээр хорьсон бол прокурорын байгууллагаас цагдан хорих арга хэмжээг сунгах санал шүүхэд хүргүүлжээ. Энэ дагуу Б.Чойжилжалбууг дахин 15 хоног хорихоор болжээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ