alim.mn | 2025.06.09
Баянгол дүүргийн ИТХ-ынхан шинэ жилээр хүүхдүүдэд биш өөрсөддөө бэлэг өгчээ

Шинэ жилийн баярын өмнө төрийн байгууллагууд ажилтан албан хаагчдынхаа хүүхдүүдэд бэлэг өгдөг уламжлалтай. Тэгвэл Баянгол дүүргийн ИТХ хүүхдүүдэд биш өөрсөддөө буюу төлөөлөгчид болон ажилтнууддаа бэлэг өгчээ.  Энэ “сайхан” арга хэмжээнд төсвийн 5,9 сая төгрөгийг зарцуулсан байна. Түүнээс гадна мөнөөх төлөөлөгчид болон албан хаагчдын дунд 6,8 сая төгрөгөөр спортын дөрвөн төрөлт тэмцээн явуулжээ. Багуудыг ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа, дэд дарга Ү.Батбаяр нар ахалсан байна. Тус дүүргийн ИТХ-ын ажлын албаныхан даргаа ихэд “хүндэлж биширдэг” нь цахимаар цацагдаж байсан тул даргын тэргүүлсэн баг тэмцээнд түрүүлсэн биз ...    


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 жилийн өмнө
66.181.180.187
Энэ авгай их явдалтай. Энэ бүтэхгүй. Цэцэрлэгийн багш боловсрол байхгүй. Буруу замаар албан тушаалд очсон хүн
Баасансүрэн
3 жилийн өмнө
202.126.89.195
Гайхаад байх юм алга, идэх гэж л төрд ажилладаг юм бишүү
Төстэй мэдээ