Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 51 иргэнийг торгожээ
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх 10 хэргийг илрүүлсэн байна. Уг мөрийтэй тоглоом зохион байгуулсан 51 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлд зааснаар торгуулийн шийтгэл оногдуулжээ. Мөн автомат тоглоомын ширээ, четон, хөзөр, бэлэн мөнгө, компьютер зэргийг эд мөрийн баримтаар хураан авч шалгалтын ажиллагаа явуулж байна.
Хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулдаг этгээдүүд нь бусдын орон байрыг урт хугацаагаар түрээслэн мөрийтэй тоглоом, хууль бус үйл ажиллагааг зохион байгуулах тохиолдол гарч байгаа тул иргэдийг бусдад түрээслүүлсэн орон сууц, обьектуудад тогтмол хяналт тавьж интернет банк болон банкны картаа бусдад ашиглуулахгүй байхыг Эрүүгийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ