МҮБХ-ны Цэцдийн зөвлөл бөхийн өмсгөлийн стандарт тогтоожээ
МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хурлаар Цэцдийн зөвлөлийн гишүүдийн баталсан бөхийн өмсгөл нь дараах шаардлагад нийцсэн байна.
Үүнд:
1. Зодогны өнгө ба дотор давхарлага хийснийг авах,
2. Ширээсийг мяндас утсаар давхарлаж ширснийг авах,
3. Элэг бүс 1.5 см голчоос багагүй байна,
4. Зодогны ирмэгээр утас гүйлгэж, давхарлаж оёсныг авах,
5. Зодогны ширээс 8см хүртэл өргөнтэй 17 хүртэл ширээстэй байна (илүүг авах),
6. Зодогны танаасыг барьц барих мөр, суганд хийснийг авч, барьц барихгүй хэсэгт хийх,
7. Шуудагны ширээсийн тоо таваас илүүгүй байх (илүүг авах),
8. Шуудагны ташаанд нэмэлт ширээс хийснийг авах,
9. Шуудагны уяа 0.8 см голчтой байх.
10. Уутан зодог эгэм рүү орохгүй зөвхөн мөрний шонтон ясыг дарсан байна.
Дээрх шаардлагыг 03.12-ны өдрийн барилдаанаас эхлэн тавих бөгөөд 2022 он 05-р сарын 29-ний өдрийн барилдаанаар дуусгавар болгоно. Заагдсан хугацаанд шаардлага хангаагүй өмсгөлтэй бөхийг 2022 оны 06-р сарын 05-ны өдрөөс Монгол бөхийн өргөө болон аймаг сум, орон нутагт болох барилдаанд оролцуулах боломжгүй.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ