alim.mn | 2024.12.29
Орхон аймгаас сураггүй болсон эмэгтэйн цогцос Булганаас олджээ

Цагдаагийн байгууллагад гуравдугаар сарын 12-ны 16:30 цаг орчимд Булган аймгийн Сэлэнга сумын I багийн нутаг дэвсгэрээс “Эмэгтэй хүн нас барсан байдалтай байна” гэх мэдээлэл иржээ. Мэдээллийн дагуу Булган аймаг дахь цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа зохион байгуулж, Орхон аймгийн Баян-Өндөр суманд оршин суух хаягтай 2022 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр сураггүй болж, Орхон аймаг дахь цагдаагийн газраас эрэн сурвалжлагдаж байсан 24 настай эмэгтэй С гадны нөлөөтэй амиа алдсан болохын тогтоосон байна.

Талийгаач С-ийг сураггүй болсонтой холбогдуулан 52 настай эрэгтэй Б-г шалгаж байх хугацаанд буюу 2022 оны хоёрдугаар сарын 19-нд Б өөрийн амийг егүүтгэсэн байжээ. Одоогийн байдлаар дээрх хэргүүдэд тухайн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ