Дуучин С.Наран өчигдөр төрсөн өдрөө тэмдэглэлээ. Дуучин С.Наранг нас нь 50 дөхөж бий гэж таамагладаг. Учир нь дуучин Ж.Алтанцэцэгтэй үй зайгүй найз, хамтдаа "Найз минь" хэмээх дууг дуулж байсан. Дуучин Ж.Алтанцэцэг 1973 онд төрсөн. Тэгэхээр дуучин С.Наран ойролцоо мөн төрсөн биз ээ. Рок попын хамгийн буянтай, амны хишигтэй, сайн ханьтай дуучин гэгддэг МУГЖ Ж.Алтанцэцэг амьдралаа алган дээрээ тавьсан юм шиг ил байлгадаг бол сайн найз МУГЖ С.Наран эсрэгээрээ...
Анх Б.Сарантуяа, Т.Ариунаа, Ж.Алтанцэцэг, С.Сэрчмаа нартай хамт роп попын "Таван Дива" хэмээн өргөмжлөгдөн С.Наранг тоглолтод оролцоход цөөхөн дуутай С.Наранг үзэгчид голж, чамлаж байлаа. Харин "дарс удах тусмаа чанарждаг" шиг С.Нарангийн уран бүтээл ч, өөрөө ч улам боловсорч аргагүй Монголын топ дива нарын нэг болоод буй. Нөхөргүй, хүүхэдгүй 40 нас холоо гарсан С.Наранг тойрсон хов яриа ч цөөнгүй. Лесби, араб залуу, казак залуутай амьдарч байсан, 35 насандаа анх болзоонд явсан гээд бишгүй цуурсан. Хятадад таван жил амьдарч, боловсролын зэргээ ахиулсан таван хэлээр дуулсан С.Наран одоо ч эрэлттэй дуучин хэвээрээ. Хөвсгөл нутгийн охин СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн ч дуучид дундаа хамгийн чамин нэг шигтгээ болж, уран бүтээлээ туурвисаар явна.