Соко хэмээх хэлэмгий хүнийг цахим орчинд андахгүй. "Трансжендер" миссийн тэмцээнд оролцож явсан энэ эмэгтэй чамгүй бийлэгжүү, эмэгтэйчүүдийн баяраар машин бэлгэнд авлаа гэж шуугиулж байсан. Саяхан УИХ-ын гишүүн асан О.Содбилэгтэй дотно холбоотой гэсэн яриа гарч, гэргий Туул нь үүнийг эсэргүүцэн эр нөхрөө өмөөрч байлаа.
Харин саяхан Dale Choi гэж нэршсэн эрхэмтэй Соко дотно авахулсан зургууд нь ил болж, "Сокогийн найз залуу нь, баян спонсор" нь гэлцэж байна. Dale Choi хэмээх энэ эр О.Осоржамаагийн пэйжийг 20 сая төгрөгөөр авч хүмүүс мэдэх болсон. Тэрбээр АНУ-д сууж байсан Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Чойнхорын хүү. "9911" дугаар худалдан авч, зардаг бизнестэй. Бүр 9911 дугаараар банк байгуулах мөрөөдөлтэй гэж ярьж байлаа. Мөн 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэдэг. Одооноос явдал үйлээ цэгцлэхгүй бол, энэ мэт зураг ил болсоор байвал ордонд орж суух хүсэл нь замхран унаж мэднэ шүү.