alim.mn | 2024.12.24
Сонгинохайрхан дүүрэгт нэг айлын хоёр хүүхэд менингококоор өвчилж, нэг хүүхэд нас баржээ

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болов. Эрүүл мэндийн сайд С.Энхболд хүүхдийн өвчлөлийн байдлыг Засгийн газрын гишүүдэд танилцуулжээ. Тэрээр дараах мэдээллийг хуралдааны үеэр өгөв:

- Сүүлийн таван жилд манай улсад жил бүр 10 орчим хүүхэд менингококын халдвар авдаг. Энэ онд Сонгинохайрхан дүүрэгт нэг айлын хоёр хүүхэд өвчилж, нэг хүүхэд нас барж, нөгөө хүүхдийн биеийн байдал хүнд, эмчлүүлж байна. Энэ өвчний эсрэг вакциныг хүүхдүүдэд хийдэг.      

Бид эх,хүүхдийн эмнэлгүүдээ олон улсын жишигт хүргэхээр ажиллаж байна. Улсын хэмжээнд эх барихын тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдийн төрөх орыг 100 хувь шинэчилсэн. Энэ оны улсын төсвөөр Хүрээ амаржих газрын байрыг шинэчилнэ. Мөн ЭХЭМҮТ-ийн барилгыг засна.

Ковидын хугацаанд бид 21 аймагт лаборатори байгуулснаар томуугийн тандалт хийх боломжтой болов. Нэг жилд 52 долоо хоног байдгаас 25 долоо хоногт томуугийн тандалт гардаг. Хөл хорио авснаар үр дүнд хүрч болно. Өнгөрсөн арван нэгдүгээр сард эхэлсэн томоо, Тухайн орон нутагт хүүхдийн өвчлөл өсвөл аймгийн захиргаа хөл хорио тогтоох боломжтой. Энэ дагуу зарим аймагт сургууль, цэцэрлэгүүдийг хаасан.  

томуу төст өвчний идэвхжил үргэлжилсээр байна. 0-9 насны хүүхдүүд түлхүү өвчилж байна.

Зургаан аймагт томуугийн халдвар идэвхэжсэн. Бусад аймгуудад алаг цоог байна. Жилд нийт 120-130 мянган хүүхэд томуугаар өвддөг. Эдээр хүүхдүүд өрхийн эмнэлгээр тусламж үйлчилгээ авдаг. Хүүхдүүд эмнэлгийн хонгилд хэвтсэн гэх мэдээлэл цахим сүлжээнд гарсан. Иймд эмнэлгүүдийн амбулаторийн үзлэгийн цагийг уртасган, ахмадуудын тасгийг суллан, хүүхдүүдийг хэвтүүлэх арга хэмжээ авлаа. 

Эцэг эхчүүд голдуу ажлын бус цагаар хүүхдээ эмнэлэгт авчирч байна. Мөн дийлэнх нь ЭХЭМҮТ-д хандан, энэ эмнэлгийн ачааллыг нэмдэг. Харин Яармагт шинээр барьсан, 500 хүүхдийн ортой эмнэлэг ачаалал багатай байгаа тул энэ эмнэлгээр үйлчлүүлээрэй.                  

Ер нь манай улсад хүүхдийн эмч нар цөөн. Улсын хэмжээнд 721 хүүхдийн эмч бий. Энэ чиглэлийн сувилагч мөн дутагдалтай тул Анагаахын их сургуульд шинэ анги нээн, хүний нөөцөө бэлдэж байна гэв.    


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ