АРДЫН БАГШ Н.НЯМ-ОСОР “АЛТАН ОД” ОДОН ХҮРТЛЭЭ
“Их засаг” олон улсын сургуулийн “VIII бага олимп” наадам өнөөдөр Буянт Ухаа спортын ордонд нээлтээ хийлээ. “Зөв байхыг сонго” уриан доор болж буй уг наадамд оюутан залуус 10 спортын 13 төрлөөр 2258 багц медалийн төлөө ур чадвараа сорин өрсөлдөх юм.
Нээлтийн ёслолд ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар нар оролцож, “Их засаг” олон улсын сургуулийг үүсгэн байгуулагч Ардын багш Н.Ням-Осорыг Монгол улсад спорт-олимпын хөдөлгөөнийг сурталчлан дэлгэрүүлэх, хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн МҮОХ-ны Тэргүүн дээд шагнал “Алтан Од” одонгоор шагналаа.
ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг “Энэхүү томоохон спортын арга хэмжээ, наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг та бүхнээр бахархаж байна. Ирээдүйн олимпын медальтнууд танай сургуулиас тодрох болтугай” хэмээн ерөөлийг дэвшүүллээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ