alim.mn | 2024.12.23
Эллен ДеЖенерес сүүлчийн шоуныхаа дараа ажилтнууддаа 2 сая гаруй ам.доллар олгоно

АНУ-ын телевизийн шоу "The Ellen show"-г санаачлагч, хөтлөгч Эллен ДеЖенерес нэвтрүүлгийнхээ сүүлчийн дугаарыг толилуулахаар бэлдэж байна. 20 жил үргэлжилсэн шоу тавдугаар сард сүүлийн дугаараа хүргэх юм. Тэрбээр сүүлийн дугаартаа АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обама тэргүүтэй олон алдартнуудыг оролцуулна. Тухайлбал, Ким Кардашиан, Дэвид Леттерман, Женнифер Гарнер, Чаннинг Татум, Серена Уильямс, Зак Эфрон, Адам Левин, Бехати Принслоо, Гвен Стефани, Дайан Китон зэрэг алдартнууд оролцох аж.

 Энэ үеэр ажилтнууддаа 2 сая гаруй ам.долларын урамшуулал олгохоор төлөвлөжээ. Тус шоунд нэгээс дөрвөн жил ажилласан бол хагас сарын цалин, найм хүртэл жил ажилласан бол 21 хоногийн цалин гэх мэтээр зохицуулах гэнэ. Хамгийн удаан ажилласан ажилчид нь зургаан долоо хоногийн цалингийн урамшуулал авах юм байна. 30 орчим хувь нь 10 гаруй жил ажиллажээ. Эллен ДеЖенересийн хөрөнгийн хэмжээ 2020 онд 330 сая ам.долларт хүрсэн бөгөөд жилд ярилцлагын шоунаасаа 50 сая ам.долларыг олдог.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ