alim.mn | 2024.12.29
Шүүгч С.Төмөрбатыг огцруулав

Авлигатай тэмцэх газраас 2020 онд шүүгч С.Төмөрбатад холбогдох албан бичгийг Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлжээ.

Албан бичгийг Шүүхийн сахилгын хороо 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр шилжүүлэн авч тус шүүгчид сахилгын хэрэг үүсгэн шалгасан. Улмаар 2022 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэргийг хянан хэлэлцлээ.  

Хуралдаанаар Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн нотлох дүгнэлтийг бүхэлд нь хүлээн авч, шүүгч С.Төмөрбатад огцруулах шийтгэл оногдуулав.

Эх сурвалж: Шүүхийн сахилгын хорооны Ажлын алба


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ