alim.mn | 2024.12.28
Дайн ширүүсэж байхад БХЯ-ныхан Оросын цэргийн наадмын бэлтгэл хуралд оролцохоор 15 сая төгрөг зарцуулжээ

Өдгөө Орос-Украйны дайн ширүүсэж халдан довтолсоноороо Москва эзлэн түрэмгийлэгчээр тодроод байна. НҮБ тусгай хуралдаанаараа Оросын дайралтыг буруушааж, Хятад зэрэг цөөн орныг эс тооцвол бараг үлдсэн бүх улс Украйныг өмгөөлсөн. Ийм цаг үед манай улс хойд хөрштэй тэр тусмаа цэргийн хамтын ажиллагаагаа түдгэлзүүлэхэд буруудах юм  байхгүй. Гэсэн ч БХ-ын сайд Г.Сайханбаяр харин ч эрчимтэй үргэлжүүлэхийн төлөө байгаа нь гаргасан тушаалаас нь харагдаж байна. Сайдын тушаалаар энэ сарын дундуур Москва хотод болох олон улсын цэргийн наадам “Армейские международные игры-2022”-ын хоёрдугаар төлөвлөлтийн хуралдаанд манай өндөр тушаалын генерал, хурандаа нарын баг оролцохоор болжээ. Бүр манай улс энэхүү цэргийн наадмын хамтран зохион байгуулагчаар оролцож байгаа аж.  БХЯ-ны төлөөлөгчдий зардалд нийт 15,4 сая төсөвлөжээ. Төсвийн задаргаанаас харахад замын зардлаа ам.доллароор авч явж байгаа нь валютгүй болсон оросуудад багагүй дэм болох нь мэдээж. Ийнхүү эгзэгтэй цагт цэргийнхэн мэдрэмжгүй, цагаа олоогүй алхам хийж байна.  


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
2 жилийн өмнө
122.201.24.69
Америк ах нараасаа айж бгаа даа.
Зочин
2 жилийн өмнө
202.126.89.40
Тэнэг
Төстэй мэдээ