alim.mn | 2024.12.23
Дэми Мур салсан нөхөртөө төрсөн өдрийн мэнд хүргэв

"Хатуу самар" Брюс Уиллис, Деми Мур хоёр 1990-ээд оны хамгийн алдартай хосын нэг. Тэд салаад 20 гаруй жил болсон ч хэвийн, найрсаг сайхан харилцаатай үлдсэн. Өчигдөр Жүжигчин Дэми Мур салсан нөхөр болох Брюс Уиллисдээ төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлэн хамтдаа авахуулсан зургаа инстаграм хуудаснаа нийтэлжээ. Ийм найрсаг экс хос ховорхон.

Деми Мур "Төрсөн өдрийн мэнд хүргэе Брюс! Холимог гэр бүлдээ талархаж байна" гэж цагаан өнгийн зүрхэн хэлбэртэй бичжээ.  

Брюс Уиллис 67 нас хүрч байгаа. Дэми Муртай 1987-2000 оны хооронд амьдарсан бөгөөд дундаасаа 3 охинтой. 

2009 онд Брюс Уиллис дахин гэрлэж 2 охинтой болсон. 2020 онд болсон их хорио цээрийн үеэр Брюсын гэр бүл болон Дэми Мур охидын хамтаар тусгаарлалтад орсон аж 

Энэ холимог гэр бүлийнхээ тухай Дэми Мур "Охид маань дүү нартаа хайртай. Миний хувьд манай гэр бүл ямар ч хэлбэр дүрстэй байсан хамаагүй хамтдаа л байж, бяцхан үрстэйгээ хамт, эвтэй найртай байх нь чухал. Тэд ч мөн эгч нараа мэддэг байх нь хамгаас чухал. Надад энэ мөч үнэхээр сайхан байсан" гэжээ. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ