Сангийн сайд С.Баярцогтод 8,2 сая ам.доллар зээлсэн Монголын бизнесмэн хэн байв? гэсэн асуулт гарч, хүмүүст эрэлд гарсан. Сүүлд энэ “нууц ноёнтон” нь “Дорнын говь”-ийн эзэн Дэлгэрсайхан гэлцдэг.
Хөрөнгө чинээгээрээ Монголын толгой баячуудын тоонд ордог энэ эрхэм УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон. Махны наймаагаар бизнесээ эхэлсэн, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд Хятадуудтай хамтарч "Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийг үүсгэн байгуулж, хувийн хэвшлийнхнээс анх удаагаа өөрсдийн хөрөнгөөр төмөр зам тавьсан, зүтгүүр болон ачааны вагонуудыг оруулж ирсэн. 1000 вагонтой, хувийн 200 км төмөр замтай гэдэг. Түүнчлэн өмнө нь оффшорт данстай Монголын бизнесмэнүүдийн дунд нэр дурьдагдаж байсан. УИХ-ын чуулганы индэр дээрээс ард түмнийг бүсээ чангал гэж загнаад, эргүүлээд 10 гаруй эхнэртэйгээрээ дуудуулсан билээ. Түүний хамгийн зартай амраг нь "Aqua fitness”-ийн Ука. 50 хол гарсан насанд нь хүүтэй болгож, энэ хэрээрээ салсан ч гэсэн холбоотой, эрх мэдэлтэй гэдэг. Б.Дэлгэрсайхан багагүй романтик эр бололтой. "Харанга" хамтлагийн "Сүүлчийн шөнө" дууг энэ эрхмийг захиалан хийлгэсэн бизнесмэн.
Бизнест хөл тавихын өмнө Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, мөрдөн байцаах газрын тасгийн даргаар ажиллаж байсан. Түүний байгуулсан "Болдтөмөр Ерөө гол” компани төмрийн хүдрийг түүхийгээр нь Хятад руу гаргадаг, үүнээсээ ихээхэн ашиг олдог. Сэлэнгэ аймгийн Ерөө суман дахь төмрийн ордоос өөрсдийн барьсан төмөр замаар төмрийн хүдэр тээвэрлэн БНХАУ руу гаргадаг. Ингэх явцдаа вагоны даацын хэмжээг багасган гаальд мэдүүлж, онц их хэмжээний татвараас зайлсхийсэн гэх хэрэг мандаж, “Ганц худаг” буюу цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан ч тэр хэрэг тэгсгээд замхарсан. Саяхан нэг хятад эрийг зодсон дуулианд холбогдсон билээ.
Сонгуульд нэр дэвшихдээ "iphone" гар утас тараасан, сар шинээр ахмадуудтай нь 20.000 төгрөг, хадаг, сүүтэй бэлэглэсэн гээд ер нь дуулианы эзэн л дээ.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы С.Баярцогтод хөрөнгө оруулсан гэх 8,2 сая евротой холбоотой шуугиан үе үе гардаг.
Анх “2016 оны наймдугаар сарын 18-нд БНХАУ-ын иргэн "А"-ийн "С" компанийн дансанд орсон нийт 45 сая долларын гүйлгээг мөнгө угаасан, авлига өгсөн гэж сэжиглэж Швейцар улсын ерөнхий прокурорын газраас хэрэг үүсгэсэн. Швейцарийн шүүхээс БНХАУ-ын иргэн "А"-г мөнгө угаасан гэж үзэн 2016 оны арваннэгдүгээр сарын 9-нд түүний эзэмшлийн дансуудыг царцаасан. БНХАУ-ын иргэн "А" нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдсан. БНХАУ-ын иргэн А-ийн данснаас 2008 ны есдүгээр сарын 30-ны өдөр С.Баярцогтын "Legend Plus Capital Limited" компанийн данс руу 8.2 сая евро шилжүүлсэн” гэв.
БНХАУ-ын иргэн А-ийн дансанд орсон 45 сая ам.доллар “Дорнын говь”-ийн Б.Дэлгэрсайханы мөнгө бөгөөд С.Баярцогтод 10 сая ам.долларын (8,2 сая евро) хөрөнгө оруулсан хүн нь Б.Дэлгэрсайхан юм байна. С.Баярцогтын дансанд мөнгө шилжиж орсон үе нь Оюутолгойн гэрээг байгуулахаас нэг жилийн өмнө боловч С.Баярцогтын Сангийн сайдаар ажиллаж эхэлсэн үетэй давхацдаг. Оюутолгойн гэрээг УИХ-аар хэлэлцэж байх үед манай улстөрчид уг гэрээг эсэргүүцсэн мэдэгдэл хийх бүрд хөрөнгийн бирж дээр “Айвенхо Майнз”-ийн хувьцааны ханш унадаг, тэр үед нь манайхан бага багаар хувьцаа худалдаж авдаг байсан тухай ч ам дамжсан яриа бий. Энэ талаар Хятадын сайдад ч хөндөөд амжжээ.
Г.Жавхлантгарьд
Баярцогт Дэлгэрсайхан нарын хахуульд авсан мөнгө нь нэг тэрбум наян таван сая доллар (1.085.000.000) $ баримт нь энэ байна хар даа