alim.mn | 2024.12.23
Монголын мисс Сансармаа

Монголын миссүүдээс хамгийн дуулиантай нь Монголын сайхан бүсгүй 1999 оны мисс С.Сансармаа. Хүмүүсийн хүлээн зөвшөөрдөг мисс нь “Хатан-Эрдэнэ” холбооноос зохион байгуулдаг тэмцээн. Мисс Түмэнхүслэн 1997 оны миссийн тэмцээний алтан эрдэнийн өргөмжлөл авч түрүүлж, түүнээс хойш хоёр жилд нэг удаа зохиогдсон. Энэ үед Монголын хамаг л өнгөлөг гэсэн охид оролцож бэлтгэлээ хийж байсан ч, Тайваниас гэнэт ирж оролцсон Сансармаа гэсэн сайхан бүсгүй түрүүлж билээ. Мисс болсных нь дараа Японд нүцгэн зургаа авахуулсан нь илэрч бөөн хэл ам болсон. Сансармаа Японд болсон Азийн миссийн тэмцээнд амжилттай оролцож, үнэхээр сайхан бүсгүй юм гэдгийг нь хүмүүс хүлээн зөвшөөрсөн билээ. Үүний дараахан Монголд бага насны охин “оролдсон” хэл аманд орооцолдож байсан Германы дипломат ажилтан Томас Шьрерыг япон эхнэрээс нь салган, хамтдаа Америк амьдрахаар явсан.  Америкийн Лос Анжелост амьдардаг Сансармаа нөхөр Томас Шьрертай үе үе Монголдоо ирж, ээжтэйгээ уулзаад буцдаг байсан. Монголдоо ирээд гэртээ нам гүмхэн амарч байгаад буцдаг болохоор хүмүүс төдийлөн мэддэггүй. Ер нь Монголын үе үеийн миссүүдээс гадаад эрийн цай чанаж явсан  ганц бүсгүй бол мисс Сансармаа. Америкт барилгын интерьер дизайны чиглэлээр ажилладаг мисс бүсгүй маань эх орондоо ирэлгүй удлаа.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ