alim.mn | 2024.12.21
Жүдоч Ц.Наранжаргал бокс, холимог тулааны тэмцээнд дараалан ялав

Монголын жүдо бөхийн шилдэг тамирчдын нэг Ц.Наранжаргал тулааны урлагт хөл тавиад удаагүй байгаа билээ. Жүдогийн насанд хүрэгчдийн 11 удаагийн улсын аварга түүний хувьд саяхан холимог тулааны MFC холбоонд тулалдаж, чөлөөт бөхийн залуу тамирчин Д.Цогзолмааг ялсан. Ингэснээр тэрбээр АНУ-ыг зорьж, тулалдах эрхээ авсан юм.

Түүний ялалтын буухиа боксын улсын аваргаар ч үргэлжлэв. Ц.Наранжаргал өнөөдөр боксын УАШТ-ий анхны тулаанаа олимпод оролцсон анхны эмэгтэй боксчин М.Мягмаржаргалын эсрэг хийж, ялалт байгуулан, алтан медалийн төлөө тоглохоор шалгарчээ.

Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -70 кг-ын жинд өрсөлдөж явсан Ц.Наранжаргал эх орноо төлөөлөн 2016 оны "Рио"-гийн олимпод оролцсон түүхтэй. Мөн тэрбээр жүдо бөхийн багийн дэлхийн аваргын мөнгөн медаль, Азийн наадмын гурван хүрэл медаль, Азийн аваргын алт, мөнгө, хүрэл медальтай шилдэг тамирчин.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ