alim.mn | 2024.12.22
Шашин урлагийн цэнгүүнд Г.Эрдэнэчимэг, Х.Мөнгөнцэцэг нар оролцоно

Ханш нээх өдөр буюу ирэх 4 дүгээр сарын 5-нд шашин, урлагийн цэнгүүн болох нь. Энэ цэнгүүн Монгол бөхийн өргөөнд 18 цагт болох аж. Уламжлал болсон энэ цэнгүүнд Монголын бурхан шашинтны төв, Гандантэгчинлэн хийдийн лам нар ном хурж, мөн нийтийн дуучид оролцоно.
Энэ цэнгүүнд: МУАЖ А.Долгор, МУГЖ С.Эрдэнэцэцэг, МУСТА Г.Эрдэнэтунгалаг, МУСТА Г.Эрдэнэчимэг, МУСТА Х.Мөнгөнцэцэг оролцох нь. Энэ таван дуучид өнөөгийн дуучдын өнгө төрхийг тодорхойлж яваа, нийтийн зохиолын шилдэг дуучид гэж болно. Ардын жүжигчин А.Долгор “дуурийн хун”, МУГЖ С.Эрдэнэцэцэг одоо ч үеийнхнээ манлайлж, залууст үлгэрлэсээр яваа, дуу хоолой, гоо сайхнаараа гайхуулсаар яваа гавьяат. МУСТА Г.Эрдэнэтунгалаг дуурьт тохирохгүй “чичиргээтэй” хоолойтой ч “болор хонхтой юм шиг” гайхалтай дуучин гэж олон нийт үнэлдэг.

МУГЖ Самандын Жавхланд өнгө шилэгдэн очиж, 4 хүүхдийн ээж болж, 10 жил шахам тайзнаас хөндийрсөн ч урлагтаа цуутай эргэн ирсэн. Ардын, уртын дуу алиныг нь аятайхан дуулдаг, аргадаж байгаа юм шиг зөөлөн ч хүчирхэг хоолойтой дуучин. Ардын дуучин Б.Алтанжаргалтай хоршвол тэднийг гүйцэх хослол “энэ хошуунд” байхгүй. Хатуу, хахирган хоолойтой ч ардын дууны Д.Үүрийнтуяа, Д.Жавхаасайхан хоёрыг мартуулсан хослол болсон нь Наро Банчин гэгээнтний лекцийг нээж хаан дуулах үеэр тод харагдсан…

Харин Хүрэлбаатарын Мөнгөнцэцэг бол МУГЖ Т.Баясгалангаас хойш 20 шахам жилийн “Нийтийн дууны гүнж” хэмээн хэвлэлийнхнээс болон олон нийтээс хүртсэн, дууг урлаж, дотоод гүнээсээ, сэтгэлээсээ дуулдаг дуучин. Шашин номын хажуугаар өнөө цагийн дуучдын өнгө төрх болсон үе үеийн 5 бүсгүйн уянгалаг дуу хоолойг сонсож, сэтгэлээ ариусгаж амирлуулах нь.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ