alim.mn | 2024.12.23
В.ПУТИНИЙ ОХИНЫ АМЬДАРДАГ ВИЛЛАГИЙН ХАШААГ УКРАИНЫ ДАЛБААН ӨНГӨӨР БУДЖЭЭ

Францын баруун өмнөд хэсэгт орших Биарриц хотод ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний охин Екатерина Тихоновагийн амьдардаг виллагийн хашаан дээр Украины далбааг зурсан байна. Энэ виллагийн зургийг Гэрэл зургийг сэтгүүлч Михаил Ткач фэйсбүүктээ оруулан сонирхуулжээ.  Оросын олигархуудын үл хөдлөх хөрөнгө, дансыг нь хураан битүүмжлэх үйл явц Францад идэвхтэй байна. ОХУ-ын төрийн тэргүүний охины амьдарч байсан виллаг тус хотын нэгэн идэвхтэй иргэн Пьер Афнер өөрийн болгон авсан байна. Тэрбээр эл виллагийн бүх хаалга цоожийг нь сольжээ.
Одоо харин энэ эдлэн газарт В.Путиний дэглэмийн хохирогчид, өөрөөр хэлбэл Украины дүрвэгсдийг хүлээн авах байр болгоход бэлэн болсон аж.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ