Хөгжлийн банкны дэд захирал асан Б.Чойжилжалбуугийн цагдан хорих хугацааг сунгалаа
Хөгжлийн банкны дэд захирал асан Б.Чойжоожалбууг гэрчийг буюу удирдлага дороо ажиллаж байсан Хөгжлийн банкны ажилтнууддаа нөлөөлөн дарамталж, сүрдүүлсэн гэх үндэслэлээр 15 хоног цагдан хорихоор шийдвэрлэж байв. "Хөгжлийн банк”-ны гэх хэрэгт холбогдон яллагдагчаар тус банкны дэд захирал бөгөөд Актив, пассив, хөрөнгийн удирдлагын газрын захирал асан Б.Чойжилжалбууг үргэлжлүүлэн хорих захирамж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гаргажээ.
Түүнийг гэрчийг буюу удирдлага дороо ажиллаж байсан Хөгжлийн банкны ажилтнууддаа нөлөөлөн дарамталж, сүрдүүлсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9-1.2 дахь хэсэгт заасны дагуу хоёрдугаар сарын 21-нд 15 хоног цагдан хорихоор шийдвэрлэсэн юм. Хорьж мөрдөх хугацаа нь дууссантай холбоотойгоор прокурорын байгууллагаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан хугацааг сунгах санал шүүхэд хүргүүлснээр дахин 15 хоног ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулахаар болсон байна.
Сонирхуулахад дэд захирал асан Б.Чойжилжалбуу Архангайнх, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга асан Жамъяангийн Мөнхбатын сайн найз, мисс Б.Гантогоогийн анхны нөхөр байсан билээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ