alim.mn | 2024.12.23
Д.Сумъяабазар шинэ хот байгуулана гэв

Монголын эдийн засгийн чуулганы “Хот, хөдөөгийн сэргэлт” сэдэвт урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр  нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар шинэ хот байгуулахаар төлөвлөгөө бэлэн болсныг зарлалаа. Тэрбээр “Бид Улаанбаатар хотын шинэ төлөвлөлтийг хийж байна. 10 800 га газарт 800 000- 1 сая хүн амьдрах шинэ төлөвлөлтийг хийж, Ерөнхий сайдад танилцуулахад бэлэн болсон. Уг төлөвлөлтийг Ерөнхийлөгчид танилцуулж, бодлогын дэмжлэг авсан. Шинэ хотын инженерийн байгууламж, дэд бүтэц, бусад эх үүсвэрийг санхүүжүүлэхээр 20-30 жилийн хугацаатай, хотын хөгжлийн бондыг гаргахаар ажиллаж байна. Үнэлгээний хөрөнгийг 2022 оны төсөвт суулгасан. Олон улсын зах зээлд бонд гаргах ажлаа энэ оны эцсээр эрчимжүүлнэ” гэсэн мэдээллийг өглөө.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иргэн
2 жилийн өмнө
66.181.188.244
Архи уухаараа элдэв юм бодож олоод байгаа юм уу? Хуучин хогийн хонхороос янзалж чадахгүй байж....
Төстэй мэдээ