Энэ жилийн Оскарын шагнал гардуулах үеэр Уилл Смит эхнэрээ өмөөрч хүн алгадсан. Үүнээс хэдхэн хормын дараа 53 настай алдарт жүжигчин анхны Оскараа гардсан юм. Харин кино академийн зүгээс "Ямар ч төрлийн хүчирхийллийг дэмжихгүй" гэж мэдэгдэж, шагналаа хураалгаж магадгүй нөхцөл байдал үүсчээ.
Мөн Оскарын үдэшлэгийн үеэр бас нэг шуугиан гарч байгаа нь Жейсон Момоатай холбоотой. Түүний тоглосон "Манан" кино 10 төрөлд нэр дэвшиж, 6 Оскар авсан. Оскарын наадмын оройн үдэшлэгийн үеэр жүжигчин Жейсон Момоа, Кейт Бекинсейл нар хоёулаа нүүрэндээ инээмсэглэл тодруулан бие биедээ их ойрхон зогсон ярилцаж буй нь дуранд өртжээ.
“Aquaman” эр жүжигчин Кейт Бекинсейлийг дулаацуулахын тулд хүрмээ санал болгоход Кейт Бекинсейл дуртайяа өмсөж Жейсон захыг нь янзалж өгчээ. Тэд бааранд ойрхон зогсоод, дарс уун яриа өрнүүлж байжээ. Тэд хэн хэнийхээ ярианд маш их дуртай, тааламжтай байгаа нь илт байжээ. Тэд оройжин хамтдаа харагдсан гэжээ.
Жэйсон Момоа эхнэр Лиза Бонетаас хоёр салж байгаагаа албан ёсоор мэдэгдсэнээс хойш хоёр сар гаруй хугацаа өнгөрчээ. Тэд 16 жилийн хамтын амьдралдаа цэг тавьсан. Сонирхуулахад Жейсон Момоа эхнэрээсээ 12 насаар дүү байсан.