Сэтгүүлч Г.Алтантүрүү социал хөгжөөгүй, фэйсбүүкээр өөрийгөө "үзүүлэн", ажлаа хийж, олонд танигддаг үеийн сэтгүүлч, редактор биш, жинхэнэ цэнхэр дэлгэц дотроос төрсөн оддын нэг. Тиймдээ ч олны дунд хамгийн эрэлттэй сэтгүүлч хэвээрээ байгаа бололтой. Өнөөдөр Г.Алтантүрүү өөрийнхөө 150 гаруй мянган дагагчтай цахим хуудастаа хошин урлагийн од бүсгүйчүүдтэй авахуулсан зургаа хийж "гайхуулав". Будаг нь ханхалсан цоо шинэ Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Ундармаа, МУГЖ С.Өлзийхүү, МУГЖ И.Одончимэг, Г.Нарансолонго, А.Туяа зэрэг хошин урлагийн үе үеийн сайхан бүсгүйчүүд бүгд цуглажээ.
Сүүлийн үед урлагийнхан цугтаа байж "Big SHOW" гэсэн хаяг харагдах болсон. Юутай ч олны таамаглаж байгаагаар "BIG SHOW"-г урлагийнхан, жүжигчид зохион байгуулж байгаа бөгөөд хүнд өвдсөн нэгэндээ тусалж байгаа гэсэн цуу яриа гарчээ. Урлагийнхан, тэр тусмаа хошин урлагийнхан дунд сайн хөтлөгч олонтой. Харин сэтгүүлч Г.Алтантүрүүг хөтлүүлэхээр урьж залсныг бодоход одоо ч олны дунд нэр хүндтэй, эрэлттэй хэвээрээ байгаа нь энэ биз.