alim.mn | 2024.12.24
Х.Ганхуяг: Зээлийн үндсэн төлбөрт 13 тэрбум, хүүнд 9.6 тэрбум төгрөг төлжээ. Одоо 20 тэрбум төгрөгийн үлдэгдэл бий

Хөгжлийн банкны  чанаргүй зээлийг хэлэлцсэн, нээлттэй сонсгол Төрийн ордонд болж өндөрлөлөө. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг энэ үеэр:

-Би 20 жил бизнес хийсэн. Манай компанид 1000 орчим залуу ажилладаг юм байна. Би хоёр жил гүтгүүллээ. Манай эгчийн компани Хөгжлийн банкнаас зээл авсан. Эгчийн компанид 300 хүн, туслан гүйцэтгэгч нартайгаа нийлүүлбэл 1000 орчим хүн ажилладаг. Экспортын зориулалтын зээл авсан юм билээ. Гэтэл бүх боомтыг хаасан тул экспортоо хийж чадаагүй. Сүүлийн 13 сар сул зогссон. Хөгжлийн банкны хүүг төлсөөр ирсэн. Ажилчдынхаа цалинг 60 хувиар олгож, зээлийн үндсэн төлбөрт 13 тэрбум, хүүнд 9.6 тэрбум төгрөг төлжээ. Одоо 20 тэрбум төгрөгийн үлдэгдэл бий. Сэтгүүлчид асуух, эргэлзэх эрхтэй. Би "Зариг"-ийн хүмүүсээр тэр видеог хийлгэсэн гэдгээ хэлье. Г.Амартүвшин, Г.Дамдинням нарын нэрийг өнөөдөр зарласан жагсаалтаас хасаарай Б.Баттөмөр гишүүнээ. Харин нэг хүн нэмэгдэх ёстой нь та өөрөө шүү. Та “Бэрэн” компанид 5 хувь эзэмшдэг. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар зээл авах шийдвэр гардаг. Тэгэхээр та “Бэрэн”-г эээл авах талаар сайн мэдэх ёстой.

Манай эгч зээл авахад би УИХ-ын гишүүн болохыг мөрөөдөө ч үгүй байсан үе шүү. Тэр үед би бизнесээ хийж байсан. Би бүх сэтгүүлчид энэ талаар хариулт өгч, хуулийнханд бүхнийг эхнээс нь яриад өгөх боломжтой. 2016 онд сонгуульд нэрээ дэвшүүлэхэд ч намайг шалгасан. Дараа нь би намын дарга нарт миний хамаарал бүхий хүн Хөгжлийн банкнаас зээлтэй гэдгийг ч хэлж байв" гэсэн юм. Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Баттөмөр түүний хэлснийг үгүйсгэн, би "Бэрэн"-тэй ямар ч холбоогүй, би хоёр компанийн л хувьцаа эзэмшдэгээ ХОМ-доо тайлагнасан гэв.  


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
зочин
2 жилийн өмнө
124.158.70.99
Ярилцлага шудрага,шуурхай явж байна. Одоо юм улам шинээр тодорно хоорондоо хөлөө жийлцэнэ.гэдсэндээ хөлөө хийлцэнэ юм юм болноо Угаас ном нь тийм.АТГ,Ерөнхий прокурор хоёрыг боломжийн хүмүүс байна гэж ойлголоо.их олон хүн ял авч магадгүй байна. Их олон гээд заримыг хялбаршуулчих вий дээ эргэлзэж байна. Шүүгчид том шуугиантай хэргүүдийг хөнгөвчлөх зориг дутах байлгүйдээ.Гэхдээ л увиагүй нөхдүүд хэвээрээ ажиллаж байгаа шүү
Төстэй мэдээ