Жүдо бөхөөс зодог тайлан холимог тулааны спортоор хичээллэхээр дасгалжуулагч болон гэр бүлийн хүний хамт АНУ-ыг зорьсон Хөдөлмөрийн баатар, МУГТ М.Уранцэцэг бэлтгэлдээ оржээ.
Тэрээр UFC-тэй гэрээ байгуулсан Монголын анхны тулаанч Д.Батгэрэлийн хичээллэдэг "JacksonWink MMA" клубт бэлтгэлээ хийж байгаа аж.
Жүдо бөхөөр дэлхийд алдаршсан Монгол тулаанчтай болж байгаад "JacksonWink MMA" клубийн дасгалжуулагч Грег Жексон баяртай буйгаа илэрхийлсэн байна.
М.Уранцэцэг тус клубт таван сарын турш бэлтгэл хийсний дараа StrawWeight буюу -52 кг жинд тулалдах аж.