Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр хөтлөгчийг алгадсан Уилл Смитийн дуулиан намжихгүй байна, хэдийгээр тэрбээр уучлал гуйсан ч... Гал дээр тос нэмж, жүжигчин Жим Кэрри "Хэрэв Оскарын тайзнаа хэн нэгэнд алгадуулсан бол Крис Рокоос тэс өөр хариу үйлдэл үзүүлэх байсан" гэлээ.
Тэрбээр нэмээд "Маргааш өглөө нь гэхэд л 200 сая ам.доллар нэхэмжилж буйгаа дэлхий даяар зарлах байсан" гээд "Би Уилл Смитээс 200 сая ам.доллар нэхэмжилнэ гэдгээ маргааш өглөө нь зарлах байсан. Учир нь тэр бичлэг үүрд байх болно. Бүр хаа сайгүй байх болно. Энэ доромжлол маш удаан үргэлжлэх болно. Миний сэтгэл маш их өвдсөн. Үзэгчдийн алга ташилт зогсох үед надад айдас төрсөн. Холливудынхан бүгд нуруугаа авсан мэт санагдсан. Бид бүгд нэг клуб биш болсон юм шиг л санагдаж, уур амьсгалыг эвдсэн байсан.
Крис Рок Уилл Смитэд гомдол гаргаагүй нь төвөг удахыг хүсээгүйдээ л тэр. Тайзан дээр гарч, хэн нэгний нүүрийг алгадах эрх хэнд ч байхгүй. Тэр олон хүний гайхалтай цаг хугацааг бүдгэрүүлсэн. Ялангуяа шагналын төлөө шаргуу хөдөлмөрлөсөн хүмүүсийн сэтгэлийг. Энэ бол зүгээр л хувиа хичээсэн мөч байсан" хэмээн хатуухан байр суурь илэрхийлсэн байна.
Болсон явдлын дараа Уилл Смит болон Крис Рок нар бие биенээсээ уучлалт гуйсан аж. Харин Кино академийн зүгээс Уилл Смитийн асуудлыг үргэлжлүүлэн шалгаж байна гэдгийг мэдэгдсэн билээ.