alim.mn | 2024.12.22
Дөрөвдүгээр сарын цаг агаарын төлөв

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр ирэх сарын хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас орж, салхины хурд зарим газраар 14-16 м/с, зарим үед түр зуур 18-24 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна Хур тунадас Баян–Өлгийн нутаг, Ховд, Баянхонгорын ихэнх, Завханы зүүн хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Агаарын температур хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-4°С-аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхний хагаст 2-5°С-аар хүйтэн байх төлөвтэй байна. Гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе ба гуравдугаар арав хоногийн эхээр 16-18 м/с, зарим үед 20-22 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Сэлэнгэ, Төвийн нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас Хөвсгөл, Архангайн баруун хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-4°С-аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дунд үеэр олон жилийн дунджаас 1-3°С-аар, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар 3-5°С-аар хүйтэн байх төлөвтэй байна. Нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе ба хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр 14-16 м/с, зарим үед 18-20 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй. 

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Дорнодын ихэнх нутаг, Сүхбаатарын хойд, Хэнтийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-4°С-аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүл үе, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-4°С-аар хүйтэн байх төлөвтэй байна. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе ба  хоёр, гуравдугаар арав хоногийн сүүлчээр 16-18 м/с, зарим үед 20-22 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй. 

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Дундговийн зүүн хойд, Дорноговийн хойд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар ОЖД–ийн орчим орох төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-4°С-аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-4°С-аар хүйтэн байх төлөвтэй байна. Хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе ба хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр 18-20 м/с, зарим үед 22-24 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй. 

Эх сурвалж: ЦУОШГ


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ