Ц.Элбэгдорж тусгай үүргийн онгоцоор ирэх хүсэлтэйгээ илэрхийлжээ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын "Four Season" гэдэг таван одтой зочид буудалд буудаллаж байгааг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ зарласан. Экс ерөнхийлөгч одоогийн Ерөнхийлөгчийн тоглоомын хүүхэлдэй болохын тулд Монголд ирэхгүй гэдгээ мэдэгдээд байсан. Тэгвэл ойрын үед нутагтаа ирэх хүсэлтэйгээ өөрийн албан ёсны цахим хуудсаараа илэрхийлжээ.
Нэн шаардлагатай иргэдээ авч ирнэ гэж УОК-оос мэдэгджээ. "Нэн шаардлагатай иргэд" гэдэгт миний бие багтана гэж итгэе. Зарим хурал уулзалт цуцлагдаж, хойшилж бас ажил цэгцэрч байна. Вирусын тархалт ихтэй газраас холдоод, өөрийгөө карантилж хугацаа тоолоод, нутаг руугаа ойртож явна
Засгийн газар болон УОК-ын шийдвэрээр Сөүл рүү тусгай үүргийн онгоц нисгэж нэн шаардлагатай иргэдээ авчирахаар болсон. Энэ бүлэгт өндөр настан, жирэмсэн болон нялх хүүхэдтэй эмэгтэчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон эмчилгээнээс буцаж яваа хүмүүс хамаарагдах юм.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол иргэн
5 жилийн өмнө
66.181.161.44
Тэндээ үлдээ ккк
Төстэй мэдээ