alim.mn | 2024.12.23
Амбий агсны хүү Эзэнбат

Хошин урлагийн авъяаслаг жүжигчдийн нэг Амбий ертөнцийн мөнх бусыг үзээд 7 жил болжээ. Цэвэгсүрэнгийн Батхуяг нэртэй, гавьяатын энтэй жүжигчин байсан, урт насалсан бол Ардын жүжигчин цолыг "гуядаж" авах авъяаслаг нэгэн байлаа. Харамсалтай нь 40 гаруйхан насандаа таалал төгссөн. Амбий агсан гурван хүүхэдтэй. Том хүү Б.Эзэнбат нь БНСУ-д жүжигчин, найруулагч чиглэлээр суралцан төгсөж ирсэн. Одоо урлагийнхан дунд орж, "Хакер" кино бүтээхээр ажиллаж буй. Аавынхаа хүрээгүй алдар цолонд удам залгах хүү нь хүрч, урлагийн амжилт гаргаж, авдаг цол бүхнийг авах биз ээ.

Амбийгийн хүү Эзэнбат аавыгаа дууриасан алиа хошин нэгэн бололтой. Тэрбээр УИХ-ын гишүүн шиг сууж байгаад "Ганц бие хүмүүст сар бүр сая төгрөг өгөх хуулийг баталлаа...? Ганц биечүүдийн Яамны сайд Эзэнбат" гэжээ. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ