Жүжигчин Д.Ганцэцэг УДЭТ-аас жүжигчний гараагаа эхэлсэн эмэгтэй. 2014 онд "Зэрлэг цэцэгсийн хүлэмж" кинонд тоглон театрын ажлаа цалгардуулснаас болж, У.Уранчимэг, А.Ганчимэг хоёртой хамт улаан театраасаа гарч, тойрох хуудсаа зуруулсан. Эгч дүү гурав шиг дотноссон гурван бүсгүй "Хувьсал"-д хамтдаа зүтгэж, дараа нь хоёр Ганаа "Аримун" продакшн байгуулж, "Халуун зүрх" киног хийсэн юм. Театрын тайзаас ажлын гараагаа эхэлсэн Д.Ганцэцэг "Гэм зэм" жүжигт тоглож буй. Жүжигчин Д.Ганцэцэгийн ууган хүү Б.Хангай цэрэгт мордсон. Саяхан Д.Ганцэцэг "Их хүү минь чөлөөгөөр ирж, ээжийнхээ жүжгийг үзсэн шүү дээ. Тайзнаас ээжийгээ хараад огшоод хөөрлөө л гээд байна. Та үнэхээр “мундаг юм аа” гэж ээжийгээ хөөргөв" гэжээ. Тэрчлэн хүү Б.Хангай нь найз бүсгүйтэй болж, удахгүй жүжигчин Ганаа хадам ээж болох төлөвтэй.