alim.mn | 2025.04.20
Б.ПҮРЭВДОРЖ: 25 КМ ГАЗАРТ 130 ТОНН НҮҮРС АЧААД 78 САЯ ТӨГРӨГИЙН ТЭЭВЭР ХИЙЖ БАЙНА

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрдэс баялгийн салбарын хөгжлийн бодлого, шинэчлэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Уул уурхайн бүтээгдэхүүний хил нэвтрэлт тав дахин багассан. Үүний улмаас өнгөрсөн жил гадаад худалдаа 500 сая төгрөгийн алдагдалтай гарсан. Он гараад интервенц хийсэн ам.долларын ханш 3200 давчихлаа. Үүнээс улбаалан шатахууны үнэ өнгөрсөн оны мөн үеэс 42 хувиар өссөн. 100 төгрөгөөр шатахууны үнэ өсөхөд аюул болдог байсан ард түмэн МАН-ын засгийн үед айгаад байна уу. Хүнс, эмийн үнэ мөн адил өссөн. Гашуунсухайт боомтод цөөн хэдэн хүний ноёрхол тогтчихсон бөгөөд эдгээр хүмүүс Монголын эдийн засагт асар хор хөнөөл учруулж байна.

25 км газарт 130 тонн нүүрс ачаад 78 сая төгрөгийн тээвэр хийж байна. Монголын экспортыг гацаасан нөхдүүд энэ мөнгийг хувааж авч байна. 25 км газарт 78 сая төгрөгөөр тээвэр хийж байгаа асуудлыг Засгийн газар яагаад шийдэхгүй байна вэ. Үүнд хууль хүчний байгууллагын том дарга нарын оролцоо байгаа" гэлээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ