alim.mn | 2024.12.23
ЮНЕСКО: Украины түүх, соёлын 53 дурсгалт газар, барилга сүйдсэн

 

 
 

 

ОХУ-аас Украинд дайн зарлаэ довтолж эхэлснээр түүх, соёлын дурсгалт газар, байшин барилгууд олноороо сүйдсэн гэжЮНЕСКО мэдэгджээ. Украинд агаарын цохилт өгснөөр түүхийн дурсгалт газрууд, шашны барилгууд, музей өртөн сүйджээ. НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын тооцоолсноор түүх, соёлын дурсгалт 53 барилга, байгууламж сүйдсэн гэнэ. Тухайлбал, Чернигов хотын төв дэх эртний сүм дуганууд өнгөрсөн хоёрдугаар сард эхэлсэн Оросын агаарын цохилтын улмаас сүйдсэн байна.
The Saint Sophia Cathedral, a UNESCO World Heritage Site is seen from a surrounding wall tower in Kyiv, Ukraine, Saturday, March 26, 2022.
Дэлхийн өвд бүртгэгдсэн Гэгээн Софиагийн сүм  /2022.3.26/ 
Destroyed residential buildings after shelling by the Russian military, in Boguniya district / Zhytomyr, On 24 February
Житомир дахь орон сууцны барилга их бууны дайралтын дараа /2022.2.26/ 
A man walks past a damaged building in Mariupol, April 1, 2022.
Мариуполь хотын орон сууны барилга 

Украины зүүн хэсгийн Харьков мужид түүх, соёлын дурсгалт 20 гаруй барилга, сүм сүйджээ. Мөн нийслэл Киев хотноо соёлын өв болсон таван газар сүйдсэн байна. Нарийвчилсан судалгаагаар шашны 29 сүм, түүхэн 16 барилга, дөрвөн музей, дөрвөн хөшөө дурсгал өртжээ.

Украины соёлын сайд өнгөрсөн Баасан гаригт мэдээлэхдээ тус улсын соёлын дурсгалын эсрэг  135 гэмт хэрэг бүртгэгджээ. Тухайлбал,  Мариуполь хотын театрыг бөмбөгдсөнөөс тэнд  түр орогнож байсан 300 гаруй хүн гэмтэж бэрсэн ба Харьков дахь Холокостын амь үрэгдэгсдийг дурсах газар сүйджээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ