alim.mn | 2024.12.31
Яаралтай тусламжийн төвд үзүүлж буй 300 гаруй хүүхдийн 40 хувь нь халуурч ханиалгаж байна

Эрүүл мэндийн сайд С.Энхболд , Нийслэлийн Эрүүл мэдийн газрын дэд дарга Л.Зэндмаа нар БГД-ийн Эрүүл мэндийн төвийн Насанд хүрэгчдийн болон Хүүхдийн салбар эмнэлэг, ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлэгт тус тус ажиллалаа.

БГД-ийн Эрүүл мэндийн төв нь тус дүүргийн 250,000 гаруй хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Нийт хүн амын 92,000 гаруй нь 0-18 насны хүүхдүүд байна. Хүүхдийн томуу, томуу төст өвчлөлд RSV вирусийн халдварын тохиолдол өндөр, эмнэлгийн ачаалал 17:00 цагаас хойш эрс нэмэгдэж байгааг эмч хэлж байлаа. Цэцэрлэг сургууль эхэлсэнтэй холбоотой 0-5 насны хүүхдийн дунд амьсгалын замын цочмог халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгааг энэ үеэр онцолж байв.

Өнөөдрийн байдлаар БГД-ийн Хүүхдийн салбар эмнэлэгт 204 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Амбулатортиор үзүүлсэн хүүхдийн тоо өнгөрсөн 7 хоногтой харьцуулахад буурч байгааг эмч нар хэллээ. Хүүхдийн томуу, томуу төст өвчний тохиолдол нэмэгдсэн үеэр 100 ор нэмж дэлгэсэн байна. Мөн насанд хүрэгчдийн тасгийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус тасагт нийт 117 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна.

Үүний дараа Эрүүл мэндийн сайд С.Энхболд ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлэгт ажиллав. Тус эмнэлэгт өнөөдрийн байдлаар 536 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Яаралтай тусламжийн тасгаар хоногт 280-330 хүүхэд үзүүлж байгаагийн 40% нь халуурсан, ханиалгасан, шуугиантай амьсгал нь ихссэн гэсэн зовиуртай хүүхдүүд эзэлж байгааг ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн дарга Т.Болормаа онцлов. 10 хоногийн өмнөхөөс өнөөдрийн байдлаар эмнэлэгт хандаж буй хүүхдүүд 20 хувиар буурсан байна.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд ЭХЭМҮТ-ийн тусламж үйлчилгээтэй танилцаж үүрэг чиглэлийг өглөө. Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв нь 170000 гаруй хүнд амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Тус эрүүл мэндийн төвийн Хүүхдийн тасагт өнөөдрийн байдлаар хүүхдийн томуу, томуу төст өвчний гаралт нэмэгдсэнтэй холбоотой 220 ор дэлгэсэн байна.

Өнөөдрийн байдлаар 160 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Хүүхдийн томуу, томуу төст өвчин өмнөх долоо хоногтой харьцуулахад 15-20 хувиар буурсан гэж эмч нар хэлж байлаа. Тус эмнэлэгт хүчин төрөгчийн үйлдвэр шаардлагатай байгаа, ЭМД-ын санхүүжилтийн асуудлаар уулзалт хийх талаар талууд ярилцлаа.

 

 

 

Эх сурвалж: ЭМЯ


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ